Жаргалант, Цэцэг суманд 13 хяналтын пост ажиллаж байна
Ховд аймагт тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөнийг хязгаарлах тухай аймгийн Засаг даргын А/340 дугаар захирамж гарчээ.
Тодруулбал, Ховд аймгийн Жаргалант, Цэцэг сумын нутаг дэвсгэрээс гарах, орох нийтийн болон хувийн тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөнийг 2020 оны зургаадугаар дугаар сарын 29-ний өдрийн 22:00 цагаас эхлэн тодорхойгүй хугацаагаар хязгаарласан юм.
Үүнтэй холбоотойгоор Ховд аймгийн Жаргалант суманд 5, Цэцэг суманд 8 гээд нийт 13 пост хяналт тавьж байна.
Эдгээр 13 постод Цагдаагийн газрын 62 алба хаагч 24 цагаар үүрэг гүйцэтгэж байна Мөн аймгийн Онцгой байдлын газар, Авто тээврийн төв зэрэг мэргэжлийн байгууллагын алба хаагчид хамт үүрэг гүйцэтгэж буй.
Тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөнийг хязгаарласнаар тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, хамгаалахад чухал ач холбогдолтой аж.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.