Баяр наадмын “13-р зуун цогцолбор”-руу иргэд, өндөр албан тушаалтнуудын хэнийг ч нэвтрүүлэхгүй

Баяр наадмын “13-р зуун цогцолбор”-руу иргэд, өндөр албан тушаалтнуудын хэнийг ч нэвтрүүлэхгүй

Үндэсний их баяр наадам орон даяар долоодугаар сарын 11,12-нд болно. Баяр наадмын талбайд иргэдийг нэвтрүүлэхгүй, нээлтийн арга хэмжээг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулах юм. Тэгвэл энэ наадмыг ноёдын наадам болгож, Засгийн газрын гишүүд, УИХ-ын гишүүдийг нэвтрүүлж мэднэ гэсэн хардлага нийгэмд байсан. Харин “13-р зуун цогцолбор”-руу иргэд, өндөр албан тушаалтнуудын хэнийг ч нэвтрүүлэхгүй болохыг Засгийн газрын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдэгдлээ. Тус газар баяр наадмыг зохион байгуулагчид, бөхчүүд, сур, шагайн харваачид болон тодорхой тооны зөвшөөрөлтэй хүмүүс л наадмын талбайд очиж болох нь.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.