С.Баярцогт, Б.Бямбасайхан, Д.Ганболд гурвыг БАТЛАН ДААЛТАД гаргалаа

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс С.Баярцогт, Б.Бямбасайхан, Д.Ганболд нарыг батлан даалтад гаргах шийдвэр гаргажээ.
Тодруулбал, эдгээр гурван шүүгдэгчийн таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, батлан дгаалтад гаргах шийдвэр гаргасан байна. Шүүх хурал одоо хэлэлцүүлгийн шатанд үргэлжилж байна.
Сануулахад, өчигдрийн шүүх хуралдаанаар С.Баярын өмгөөлөгч П.Баасанжав, шүүгдэгч Ч.Давааням, түүний өмгөөлөгч Б.Мөнхбат нар нь шүүх хуралдаан давхацсан тул шүүх хуралдаанд ирээгүй. Тиймээс шүүхээс шүүгдэгч С.Баяр, Ч.Давааням нарын хэргийг тусгаарлаж, шүүх хуралдааны товыг жич зарлахаар боллоо. Мөн шүүгдэгч С.Баяр, Ч.Давааням нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсэн юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.