БНХАУ цөмийн зэвсгийн талаарх хэлэлцээнд орох нөхцөлөө танилцуулав
АНУ цөмийн зэвсгийн нөөцөө Хятадын нөөцийн хэмжээнд хүртэл хорогдуулбал Хятад улс цөмийн зэвсгийн талаарх яриа хэлэлцээнд нэгдэхэд бэлэн байна гэж БНХАУ-ын Гадаад хэргийн яамны зэвсэглэлийг хянах газрын захирал Фү Цүн мэдэгджээ. Бодит байдал дээр энэ нь боломжгүй гэдгийг бид ойлгож байна гэж тэрбээр онцолсон байна.
Түүний мэдэгдсэнээр, хэрэв АНУ, ОХУ стратегийн довтолгооны зэвсгийг хоргодуулах, хязгаарлах тухай гэрээг сунгаж, үүний үндсэн дээр цөмийн зэвсгээ үргэлжлүүлэн хорогдуулбал Хятад улс хэлэлцээнд оролцох аж. “Орос улс Хятадын байр суурийг сайн ойлгож, бүрэн дэмждэг бөгөөд хэлэлцээнд орохыг уриалдаггүй. Хятадыг энэ хэлэлцээнд орохыг АНУ шахдаг. Түүний гол зорилго нь хариуцлагыг бусдад тохож, шинэ гэрээ байгуулах урьдчилсан нөхцөлийг бүрдүүлэх явдал юм” гэж Фү Цүн тайлбарлажээ.
Хятад улс АНУ цөмийн зэвсгийн нөөцөө нэмэгдүүлж, тактикийн зэвсгийн хувиар хэрэглэж болох бага хүчин чадалтай цөмийн цэнэгт хошуу бүтээж байна. Энэ нь цөмийн зэвсэг хэрэглэх босгыг багасгаж байгаа нь сэтгэл түгшээж байна гэж Фү Цүн онцолсон байна.
Энэ оны эхээр АНУ-ын тэнгисийн цэргийн хүчин бага хүчин чадалтай W76-2 цөмийн цэнэгт хошууг шумбагч хөлөг онгоц дээр байрлуулж эхэлжээ. Пентагон үүнийг шумбагч хөлөг онгоц дээрх цөөн тооны баллистик пуужингийн цэнэгт хошууг шинэчлэх шаардлага гарсан гэж тайлбарласан байна.
АНУ, ОХУ стратегийн довтолгооны зэвсгийг хоргодуулах, хязгаарлах тухай гэрээг 2010 онд байгуулжээ. Энэхүү гэрээ 10 жил буюу 2021 оны хоёрдугаар сарын 5-ныг хүртэл хүчин төгөлдөр юм. Талуудын харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээг таван жилээр сунгах боломжтой
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.