Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа тамгаа гардаж авлаа

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар томилогдсон Аюушийн Ариунзаяа өнөөдөр тамгаа гардаж авлаа.
Монгол Улсын Засгийн газрын гишүүн- Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар томилогдсон А.Ариунзаяа нь 1980 онд Улаанбаатар хотод төрсөн. Үндэс угсаа Өөлд. Ам бүл 5. 1995 онд Улаанбаатар хотын Орос, Монголын хамтарсан 3 дугаар дунд сургууль, 1996 онд ОХУ-ын Улаан-Үд хотын лицей-интернат 1 дүгээр сургууль, 1999 онд ХБНГУ-ын Халле коллеж, 2005 онд ХБНГУ-ын Ханновэр их сургууль, 2015 онд Удирдлагын академи, 2017 онд Эдийн засгийн Үндэсний дээд сургуулийг тус тус төгсөжээ.
Улс төрийн шинжлэх ухаан, нийгэм судлалын мэргэжилтэй. Бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй. 2005-2013 онд “Монгол Даатгал” ХХК-д хүний нөөц, сургалтын менежер, ерөнхий менежер, тэргүүлэх менежер, 2013-2016 онд МАН-ын Байгуулалт, стратеги төлөвлөлтийн газар болон нийгэм, эдийн засгийн бодлогын газрын даргаар тус тус ажилласан бөгөөд 2016 оноос одоог хүртэл Үндэсний Статистикийн хорооны даргаар ажиллажээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.