Хятадын Хубэй мужид 2.3 сая хүн гамшгийн бүсэд байна
Хятадын Хубэй мужид их хэмжээний аадар бороо орсны улмаас 2.3 сая гаруй хүн үерийн гамшгийн бүсэд ороод байна. Нийт 42 мянга гаруй хүнийг яаралтай нүүлгэн шилжүүлж, 41.7 мянган хүнд тусламж шаардлагатай байна гэж өнөөдөр /2020.07.08/ орон нутгийн эрх баригчид мэдээлжээ.
Өнөөдөр өглөө тус мужийн Хуанмэй тосгонд хөрсний гулгалт үүссэний улмаас есөн хүн нурангинд дарагджээ. Тосгон руу эмч, аврагчдыг илгээгээд байгаа бөгөөд сайн дурынхан мөн ажиллаж байна. Хубэй мужид нийт 384.6 мянган га тариалангийн талбай усанд автаж, 420 гаруй байшин, барилга нуржээ. Эдийн засгийн хохирлын хэмжээ 2.487 тэрбум юаньд хүрчээ.
Цаг уурчдын мэдээллээр, ойрын өдрүүдэд Хятадын төв болон өмнөд хэсгээр их хэмжээний аадар бороо үргэлжлэн орох төлөвтэй байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.