Ц.Анандбазар байнгын хорооны дарга болно гэж гуйсан уу?

УИХ дахь МАН-ын бүлэг яг одоо Төрийн ордонд хуралдаж байна. Хуралдаанаар байнгын хороодын тоог гурваар нэмэгдүүлэхээр санал нэгджээ. Өөрөөр хэлбэл шинэ парламент найман байнгын хороотой ажиллахаар төлөвлөөд байсан ч гурвыг нэмж байгуулахаар болсон байна. Хэвлэлд гарч буй мэдээллээр УИХ-ын гишүүн Ц.Анандбазар Байнгын хорооны дарга болж чадаагүй тул өөртөө зориулж шинэ байнгын хороо байгуулж өгөхийг УИХ-ын даргаас гуйсан гэх. Энэ мэт байнгын хорооны дарга болох сонирхолтой олон гишүүн байгаа тул шинээр гурван байнгын хороо байгуулахаар санал нэгдсэн бололтой.
Одоо байгаа байнгын хороод:
- Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо
- Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо
- Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо
- Нийгмийн бодлогын байнгын хороо
- Төрийн байгуулалтын байнгын хороо
- Төсвийн байнгын хороо
- Хууль зүйн байнгын хороо
- Эдийн засгийн байнгын хороо
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.