Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөө шөнө Төв аймгийн нутгаар, маргааш өдөр Төв аймгийн зүүн хэсэг, Хэнтийн нутгаар их бороо орно.

Наадамчид, иргэдийн анхааралд: Өнөө маргаашдаа төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газраар усархаг бороо, 11, 12-нд зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орох тул гэнэтийн үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон aнхааруулж байна.

2020 оны 07 дугаар сарын 09-ний 20 цагаа­с 07 дугаар сарын 10-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ

Хур тунадас: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар усархаг бороо, баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай.

Салхи: Нутгийн баруун хагаст баруун хойноос бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө говь, талын нутгаар секундэд 14-16 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эхээр 3-8 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Дорнод-Дарьгангын тал нутгаар 16-21 хэм, бусад нутгаар 9-14 хэм, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр 12-17 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Халх голын хөндийгөөр 27-32 хэм, бусад нутгаар 18-23 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. Сэрүүсэж шөнөдөө 12-14 хэм, өдөртөө 18-20 хэм дулаан байна.

2020 оны 7 дугаар сарын 11-нээс 7 дугаар сарын 15-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

11-нд нутгийн зарим газраар, 12,14-нд баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 13-нд баруун болон төв аймгуудын нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 15-20 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 29-34 хэм, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 22-27 хэм дулаан байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Лүн, Эрдэнэсантын ойролцоох зорчих хэсэг үерт автаад байна 2020-07-09

Монгол Улсын Шүүх хагас жилд 53632 хэрэг, маргааныг хянан шийдвэрлэжээ 2020-07-09

Хаягдал үнс, нүүрсэнд цацрагийн хяналт шинжилгээ хийж байна 2020-07-09

Г.Солтаныг энэ сарын 20-нд шүүнэ 2020-07-09

Хүнсний ногооны үнэтэй холбоотой уулзалт, шалгалтыг зохион байгууллаа 2020-07-09

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна! 2020-07-09

УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталж, Байнгын хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэв 2020-07-09

Ерөнхийлөгч Х.Баттулга гадаадаас иргэдээ татах ажлыг өргөтгөх үүрэг өглөө 2020-07-09

Аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна 2020-07-09

Монгол Улсын Засгийн газрын шинэ бүрэлдэхүүн маргааш 08.00 цагт ээлжит бусаар хуралдана. 2020-07-09

Истанбул-Улаанбаатар нислэгээр ирж буй нэг эх агаарын хөлөгт амаржиж, хоёр ихэр охин төрүүлсэн тухай мэдээлэл ирлээ. 2020-07-09