Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг урд шөнө хаалаа

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг урд шөнө хаалаа

Хүчтэй аадар борооны улмаас авто зам, замын байгууламжууд үерт эвдэрсэн тул иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх зорилгоор улсын чанартай зарим авто замыг урьд шөнө хаасан юм.
Тухайлбал, улсын чанартай АО401 дугаартай Улаанбаатар-Дархан чиглэлийн авто зам, замын байгууламжийг 2020 оны 7 дугаар сарын 09-ний 23 цагаас 7 дугаар сарын 10-ны 08 цаг хүртэл түр хааж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсоосон байна.

Улаанбаатар хот орчимд бороо үргэлжлэн орсоор байгаа бөгөөд Улаанбаатар-Дархан чиглэлийн авто зам, замын байгууламжууд үерт эвдэрсэн тул энэ замаар зорчих боломжгүй байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.