С.Оюун Булган аймгийн хүндэт шагнал хүртлээ

С.Оюун Булган аймгийн хүндэт шагнал хүртлээ

Булган аймгийн ИТХ Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулсны 814, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 99 жилийн ойг тохиолдуулан аймгийн хүндэт шагнал “Ардын хатанбаатар С.Магсаржавын нэрэмжит шагнал”-ыг гурван хүнд олгохоор шийдвэрлэлээ.

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, төрийн соёрхолт яруу найрагч С.Оюун, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Д.Батчулуун, Боловсрол, соёл урлагийн газрын зөвлөх багш Ц.Уранцэцэг нарт энэ жил хүртээлээ. Хүндэт шагналыг аймгийн баяр наадмын нээлтийн үйл ажиллагааны үеэр гардуулах юм. Ардын Хатанбаатар С.Магсаржавын нэрэмжит шагналыг аймгийн эдийн засаг нийгмийг хөгжүүлэх, төрийн алба,  хууль ёсыг бэхжүүлэхэд шударга хөдөлмөр, эрдэм оюун, авьяас чадвараараа бодитой хувь нэмэр оруулсан төр, олон нийт, соёл, боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, аж ахуйн байгууллагад ажиллагсад, иргэдийг жилд нэг удаа үндэсний их баярыг тохиолдуулан шагнадаг юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.