Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “B” хэвээр үлдээлээ

Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “B” хэвээр үлдээлээ

Олон улсын үнэлгээний “S&P Global” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “B” хэвээр үлдээж, хэтийн төлөвийг тогтвортой гэж үзжээ.

Монголын түүхий эдэд суурилсан эдийн засаг “COVID-19” цар тахлын улмаас нэлээд саарч байгааг “S&P Global” агентлаг мэдээллээ.

Хэтийн төлөвийг тогтвортой үлдээсэн нь “COVID-19”-өөс үүдэлтэй эдийн засгийн цочрол түр зуур үргэлжлэх төлөвтэй байгаа ч өсөлт ирэх 12 сарын хугацаанд сэргэнэ гэж үзэж буйг харуулжээ.

“S&P Global” -гийн үзэж буйгаар, БНХАУ-ын эдийн засаг сэргэхтэй зэрэгцэн Монголын эдийн засаг ирэх жилүүдэд ихээхэн өсөлт үзүүлэх төлөвтэй байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.