Монгол залуус эх орон руугаа 10000 маск илгээх аян өрнүүлж байна

Дэлхий дахинд Корона вирусын талаар шуугьж, Монгол улсын хувьд маскны хомстол үүсээд байгаа билээ. Тэгвэл БНСУ-д ажиллаж амьдардаг залуус болон төрийн бус байгууллагууд хамтраад 10 мянган маск аянг эхлүүлэн Монгол улс руу 10 мянган маск илгээхээр ажиллаж байгаа аж. Солонгос улсад ч мөн маскны эрэлт хэрэгцээ ихсэж байгаа учир ихээр захиалж авна гэдэг амар биш болоод байгаа юм. Тэгвэл Монгол залуус хэдийн 3700 маскыг бэлэн болгож өчигдөр /2020.01.30/ Монгол руу илгээсэн байна. Эдгээр маскыг эхний ээлжинд амьжиргааны түвшин доогуур иргэд болон ард иргэдийн аюулгүй байдлыг хангадаг цагдаа, онцгой байдлын албан хаагч, цаг үеийн мэдээллийг хүргэж буй сэтгүүлчид, ЭХЭМҮТ-буй ээж нарт хүргэх ажээ. Мөн тус аяны талаарх дэлгэрэнгүй мэдээллийн энд дарж авна уу




Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.