БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 10:00 цагийн мэдээ

БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 10:00 цагийн мэдээллээр тус улсын хэмжээнд коронавирусаар халдварласан тохиолдол 7 дугаар сарын 14-ний 00.00 цагийн байдлаар 33-аар нэмэгдэж нийт 13512-д хүрэв. Шинээр илэрсэн 33 тохиолдлын 19 нь хилийн чанадаас зөөвөрлөгдөн ирсэн байна. Нийт 12282 (+78) иргэн эдгэрсэн бол 289 (-) иргэн нас барсан. Одоогийн байдлаар 1420616 (+12304) иргэнийг шинжилгээнд хамруулснаас 1382815 (+9827) иргэний хариу сөрөг гарч, 24289 (+2444) иргэний хариу хүлээгдэж байна. Тусгаарлалтад 941 (-45) иргэн байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.