Нэгдүгээр ангид элсэгчдийг ирэх сарын 3-наас цахимаар бүртгэнэ
Нийслэлийн төрийн өмчийн 140 сургууль элсэлтээ цахимаар зохион байгуулахаар боллоо. Тодруулбал, намар нэгдүгээр ангид элсэх сурагчдын бүртгэлийг наймдугаар сарын 3-наас 28-ны өдрийг хүртэлх хугацаанд хийх бол, бичиг баримтын зөрчилтэй, оршин суугаа хаягаасаа шилжсэн хүүхдүүдийг наймдугаар сарын 24-28-нд ажлын цагаар бүртгэх юм.
Улсын бүртгэлийн ерөнхий газраас тухайн хичээлийн жилд сургуульд элсэх хүүхдүүдийн мэдээллээр цахим сан үүсгэсэн байна. Тиймээс эцэг, эхэд зориулсан "parent.esis.edu.mn" системд өөрийн мэйл хаягаар нэвтрэх боломжтой юм. Үүний дараа хүүхдийнхээ регистрийн дугаарыг оруулахад тухайн хүүхдийн хувийн болоод оршин суугаа хаягийнх нь дагуу хамран суралцах тойргийнх нь мэдээлэл гарч ирнэ. Ийнхүү эцэг, эхчүүд хүүхдийнхээ оршин суугаа хаяг, бусад мэдээлэл үнэн зөв эсэхийг шалгаж баталгаажуулаад элсэх хүсэлтээ илгээх боломжтой юм байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.