М.Даваажаргал, Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Тамаваши Б.Мөнх-Оргил нар учраануудаа давлаа

Японы мэргэжлийн сүмо бөхийн Нагоя башёгийн дөрөв дэх өдрийн барилдаан өнөөдөр Токио хотын Рёогокү Кокүгикан ордонд боллоо.
Цар тахлын улмаас 2500 үзэгчийг л ордонд орохыг зөвшөөрч буй тус башёгийн энэ өдөр Хакүхо М.Даваажаргал, Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Тамаваши Б.Мөнх-Оргил нар учраануудаа давлаа.
Ингэснээр Хакүхо М.Даваажаргал, Асанояама, Митакеүми, Тамаваши Б.Мөнх-Оргил, Мёогирюү, Котоновака, Котошохо, Котошигикү, Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Мэйсэй нар нэг ч уналгүйгээр тэмцээнээ үргэлжлүүлж байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.