ХӨСҮТ-д эмчлүүлж буй есөн хүний биеийн байдал ХҮНДЭВТЭР байна

Өнөөдөр ХӨСҮТ-ээс гурван хүн эдгэрэн гарч, дараагийн шатны сувилалд шилжлээ гэж Д.Нямхүү захирал мэдэгдлээ. Коронавирусний халдвар нь эдгэрсэн тэдгээр иргэд 17-48 хоног эмчлүүлжээ.
Коронавирусний халдварын нэг тохиолдол нэмэгдсэнээр Монгол Улсад нийт батлагдсан тохиолдол 288 боллоо.
Үүнээс 217 хүн эдгэрч, өнөөдрийн байдлаар 71 хүн эмчилгээнд байна. Эмчилгээ хийлгүүлж буй иргэдийн 9-ийнх нь биеийн байдал хүндэвтэр байгаа аж.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.