Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ Такаяасүтай таарч, энэ башёгийн анхны ялагдлаа амслаа

Японы мэргэжлийн сүмо бөхийн Нагоя башёгийн тав дахь өдрийн барилдаан өчигдөр Токио хотын Рёогокү Кокүгикан ордонд боллоо.
Цар тахлын улмаас 2500 үзэгчийг л ордонд орохыг зөвшөөрч буй тус башёгийн энэ өдөр Хакүхо Шоо Оношотой тааран барилдсан бол озэки Асанояама Кирибаяаматай учраа таарлаа.
М.Даваажаргалын хувьд өрсөлдөгчөө давж нэг ч унаагүйгээр тэмцээнээ үргэлжлүүлж байгаа бол Шоо Оношо ганч ч ялалтгүй болоод байна.
Мөн нэг ч ялагдалгүй байсан Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ Такаяасүтай таарч, анхны ялагдлаа амслаа.
Ийнхүү одоогоор Хакүхо, Асанояама, Митакеүми, Мёогирюү, Котошохо нар таван даваатай явна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.