Нефтийн бүтээгдэхүүний импортын хилийн үнэ 13 хувиар ӨСЖЭЭ

Оны эхний зургаан сарын гүйцэтгэлээр импорт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 15 хувиар буюу 434 сая ам.доллароор буурчээ. Импортын 15 нэгж хувийн бууралтийг ерөнхий ангиллаар задалж үзвэл:
- Хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүний бууралт 8 нэгж хувийг
- Нефтийн бүтээгдэхүүний бууралт 4 нэгж хувийг
- Хэрэглээний бүтээгдэхүүний бууралт 3 нэгж хувийг тус тус бүрдүүлж байна.
2020 оны эхний зургаан сарын гүйцэтгэлээр: Хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүний импорт 229 сая ам.доллароор, Нефтийн бүтээгдэхүүний импорт 130 сая ам.доллароор, Хэрэглээний бүтээгдэхүүний импорт 82 сая ам.доллароор буурсан бол аж үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний импорт 7 сая ам.доллароор өссөнөөр нийт импорт 434 сая ам.доллароор буурчээ.
Нефтийн бүтээгдэхүүний импортын хилийн үнэ зургаадугаар сард өмнөх оны мөн үеэс 53 хувиар буурсан хэдий ч өмнөх сараас 13 хувиар өсөж тонн тутамд 310 ам.долларт хүрэв.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.