Уханиас иргэдээ авч явсан Германы онгоцыг ОХУ нутаг дээрээ буулгахаас ТАТГАЛЗЖЭЭ

Уханиас иргэдээ авч явсан Германы онгоцыг ОХУ нутаг дээрээ  буулгахаас ТАТГАЛЗЖЭЭ

Герман улс коронавирусийн халдварын голомт болох хөл хорио тогтоосон бүсээс иргэдээ шилжүүлэн аваад байна. Тус улсын Батлан хамгаалахын сайд сайд Аннегрет Крамп-Карренбауэрийн мэдэгдсэнээр Ухань хотоос Франкфуртыг зорьсон Германы Airbus A310 онгоцонд герман болон бусад улс орны нийт 120 зорчигч, нисэх баг болон эрүүл мэндийн байгууллагын 29 хүн  зорчиж явжээ.

ОХУ тэдний онгоцыг нутаг дээгүүрээ нисэж, аль нэг онгоцны буудалд газардахыг уг нь зөвшөөрөөд байж. Гэсэн ч цаг тулахад Москва газардахыг зөвшөөрөөгүй учраас онгоц Хельсинкид газардан, түлшээ цэнэглээд, ниссэн байна.


ОХУ онгоцыг нь газардуулна гэж зөвшөөрсөн байсан хэр нь тусгай ажиллагааны үеэр гэнэт татгалзаж,  нутаг дэвсгэртээ буухыг зөвшөөрөөгүй гэж Германы тал мэдэгдлээ.  Германы онгоцыг буулгаагүй шалтгаанаа нисэх буудлын хүчин чадалтай холбон тайлбарласан аж.

Харин Германы тал ОХУ-ыг нөхөрсөг бус хандлаа гэж шүүмжилж байна. Түүнчлэн Германы Батлан хамгаалахын яам, Гадаад хэргийн яам нь ОХУ  онгоцыг нь буулгахаас татгалзсан шалтгааныг судална гэж мэдэгджээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.