АНУ-аас нутаг буцах хүсэлтэй монголчуудын анхааралд

Шинэ төрлийн коронавируст цар тахлаас урьдчилан сэргийлэх, ард нийтийн аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор Улсын онцгой комисс (УОК)-ын гаргасан шийдвэрийн дагуу тус ЭСЯ-нд нутаг буцах хүсэлт гаргасан иргэдийн мэдээллийг “Хувь хүний нууцын тухай” хуульд нийцүүлэн овог, нэрийг өргөдөл анх гаргасан огноогийн хамт олон нийтэд нээлттэй болгож байна.
УОК-оос бага насны хүүхэдтэй гэр бүл, эрүүл мэндийн шалтгаантай, ахмад настан, жирэмсэн зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийг энэхүү дарааллыг үл харгалзан сонгож, нэрсийг тус ЭСЯ-нд ирүүлж буйг анхаарна уу.
2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар тус ЭСЯ-нд хандаж эх орондоо буцан хүсэлт гаргасан 1437 иргэний мэдээлэл:
Хүндэтгэх шалтгаан
Вашингтон дахь ЭСЯ
Бага насны хүүхэдтэй гэр бүл
258
Эрүүл мэндийн шалтгаантай
197
Ахмад настан /60-с дээш настай/
208
Жирэмсэн
15
Оюутан
383
Бусад хүндэтгэх шалтгаантай
376
Нийт
1437
МОНГОЛ УЛСААС АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСАД СУУГАА
ЭЛЧИН САЙДЫН ЯАМ
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.