Коронавирус: Хятадын Ардын банк зах зээлд 1.2 их наяд юань НИЙЛҮҮЛНЭ

Коронавирус: Хятадын Ардын банк зах зээлд 1.2 их наяд юань НИЙЛҮҮЛНЭ

БНХАУ-д Цагаан сарын амралт дуусаж, үйлдвэрлэл, үйлчилгээ эхэлж буйтай зэрэгцэн Хятадын Ардын банкнаас 1.2 их наяд юань буюу 173 тэрбум ам.долларыг зах зээлд нийлүүлнэ гэдгээ мэдэгдээд байна. Ингэхдээ арилжааны банкуудаас дуудлага худалдаагаар  үнэт цаас худалдан авч,  буцааж худалдах гэрээ байгуулах юм.

Коронавирусийн дэгдэлтийн улмаас эдийн засагт нь сөрөг нөлөөлөл мэдрэгдэж эхэлсэн энэ үед Хятадын Ардын банкны энэ нийлүүлэлт нь банкны системийн хөрвөх чадвар,  зах зээлийн тогтвортой байдлыг хангахад чиглэж буй аж.

Мөн Хятадын Ардын банк шинэ коронавирусийн эсрэг аж ахуйн нэгжүүд, эмнэлгийн байгууллагуудыг дэмжин ажиллана гэдгээ мэдэгдлээ.

Өнөөдөр БНХАУ-ын хувьцаануудын ханш уналттай, юань суларсан үзүүлэлттэйгээр хөрөнгийн зах нээгдээд байгаа юм

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.