Сургууль, цэцэрлэгийн асуудлаар 14:00 цагт мэдээлэл хийнэ
            УОК өчигдөр /2020.07.28/ хуралдаж сургууль, цэцэрлэгийг хугацаандаа оруулах нь зүйтэй гэж үзсэн. Уг асуудлыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар эцэслэн шийдсэн байна. Өөрөөр хэлбэл,
- Цэцэрлэг, Ерөнхий боловсролын сургууль, Их дээд сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлт есдүгээр сарын 1-нд болно
 - Сургууль, цэцэрлэг хугацаандаа хичээллэх бол Их дээд сургууль цахимаар хичээллэж байгаад аравдугаар сарын 5-нд танхимын хичээлдээ орно
 - ЕБС өдөрт 6-7 цагийн хичээл ордог байсныг багасгаж 3-4 цаг болгон чухал хичээлүүдийг танхимаар үзэх хувилбарыг боловсруулсан байна.
 
Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Боловсрол шинжлэх ухааны яамнаас өнөөдөр /2020.07.29/ 14:00 цагт мэдээлэл хийнэ.
            
            
                            
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.