Турк улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд
![Турк улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд](http://olnodo.com/media/post/2020-08/8pLurzU4ZcSzNaSTo4vavOAVFvUizcTDaNVTCuPU.jpeg)
ОХУ 8 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн БН Турк, Танзани, Их Британи Умард Ирландын Вант улс зэрэг орнуудтай харилцан агаарын хилээ нээгээд байгаа ба ОХУ-д байнгын оршин суух үнэмлэхтэй бусад орны иргэдийг ОХУ-ын хилээс нэвтрүүлнэ гэх шийдвэр гаргасан байна. Манай иргэд ОХУ руу Турк улсаар дамжин нисэх хандлага ихсэх боллоо. Турк улсаас ОХУ-д байнгын оршин суудаггүй иргэдийг онгоцонд суулгахгүй тохиолдол гарч байгаа болно.
Иймд иргэд та бүхэн ОХУ-ын газар нутгаар дамжин нисэх шийдвэр гаргахаас өмнө мэдээллээ сайтар нягтална уу.
Эх сурвалж: Истанбул хот дахь Ерөнхий Консулын Газар
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.