ЭХ ОРОНДОО НУТАГ БУЦАХ ХҮСЭЛТ ГАРГАСАН ИРГЭДИЙН ТУХАЙ МЭДЭЭЛЭЛ

ЭХ ОРОНДОО НУТАГ БУЦАХ ХҮСЭЛТ ГАРГАСАН ИРГЭДИЙН ТУХАЙ МЭДЭЭЛЭЛ

2020 оны 7 дугаар сарын 31-ний Баасан гарагийн байдлаар ЭСЯ-ны Консулын хэлтэс нийт 3981 иргэний өргөдлийг хүлээн аваад байна. Өргөдөл гаргасан иргэдийн 164 буюу 4 хувийг өндөр настан /асран хамгаалагчийн хамт/, 623 буюу 16 хувийг 0-18 насны хүүхэд /асран хамгаалагчийн хамт/, 89 буюу 2 хувийг жирэмсэн эх /асран хамгаалагчийн хамт/, 126 буюу 3 хувийг эрүүл мэндийн шалтгаантай иргэд /асран хамгаалагчийн хамт/, 31 буюу 1 хувийг хөгжлийн бэрхшээлтэй иргэд /асран хамгаалагчийн хамт/, үлдсэн 2948 буюу 74 хувийг бусад хүндэтгэн үзэх шалтгаантай иргэд эзэлж байна.

Иргэдийн зүгээс өргөдлөө хэд дахин ДАВТАН ирүүлэх, мэдээллээ дутуу ирүүлж байгаагаас шалтгаалан өргөдөл давхцах тохиолдол ихээр гарч байгаа тул шинэчилсэн жагсаалтыг гаргахад хүндрэл үүсгэж байна. Хэрэв таны нэр “нутаг буцах өргөдөл гаргасан иргэдийн жагсаалт”-д бүртгэгдсэн бол дахин бүртгүүлэхгүй байхыг хүсье.

МОНГОЛ УЛСААС БНСУ-Д СУУГАА
ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ КОНСУЛЫН ХЭЛТЭС

https://www.facebook.com/embassyofmongolia/posts/1505970012941961

 

https://www.facebook.com/embassyofmongolia/photos/pcb.1505970012941961/1505966896275606/?type=3&theater

 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.