Төсвийн тодотголоос уншигч танд хамаатай дараах найман шийдвэрийг та бүхэнд танилцуулъя.

Төсвийн тодотголоос уншигч танд хамаатай дараах найман шийдвэрийг та бүхэнд танилцуулъя.
  1. Хүүхдийн мөнгийг аравдугаар сар хүртэл 100 мянган төгрөг олгох байсныг он дуустал үргэлжлүүлэхээр болов.
     
  2. Нийгмийн халамжийг 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлсэн шийдвэрийг он дуустал үргэлжлүүлэх.
     
  3. Өрхийн амьжиргаа доогуур айл өрхөд олгох хүнсний талоны тараалтыг он дуустал үргэлжлүүлэх.
     
  4. Байнгын асаргаа шаарддаг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд сар бүр олгох 100 мянган төгрөгийг он дуустал үргэлжлүүлэх.
     
  5. Нийгмийн даатгалын шимтгэлийг 100 хувь бус 50-60 хувиар буулгаж энэ шийдвэрээ он дуустал үргэлжлүүлэх.
     
  6. Жилийн борлуулалтын орлого нь 1.5 тэрбумаас доор орлоготой аж ахуйн нэгжийг ААНОАТ-аас он дуустал чөлөөлөх.
     
  7. Түрээсийн төлббөрөө бууруулсан аж ахуйн нэгжүүдийг түрээсийн орлогод ноогдох албан татвараас чөлөөлөх шийдвэрийг он дуустал үргэлжлүүлэх.
     
  8. Эрүүл мэндийн салбарын бүтээгдэхүүнийг гаалийн болон НӨАТ-аас тэглэж чөлөөлөх шийдвэрийг үргэлжлүүлэх

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.