Бейрут хотыг сэргээн босгоход нь тусламж үзүүлэхийг санал болгожээ
Бейрут хотод болсон дэлбэрэлтийн улмаас учирсан хохирлыг шинжээчдээр үнэлүүлэх, хотыг сэргээхэд хөрөнгө мөнгө босгоход нь Ливаны эрх баригчдад туслахад бэлэн байгаагаа Дэлхийн банк илэрхийлжээ. Ливаны нийслэл Бейрут хотод мягмар гарагт хүчтэй дэлбэрэлт болсон юм.
“Учирсан хохирлыг нэн даруй үнэлж, хотыг сэргээн босгох олон улсын стандарттай нийцсэн төлөвлөгөөг боловсруулах шинжээчдээ Дэлхийн банк илгээхэд бэлэн байна. Түүнчлэн хотыг сэргээн босгоход төрийн болон хувийн хэвшлийн санхүүгийн нөөцийг дайчлах үйл явцад Ливаны түншүүдтэй хамтран идэвхтэй оролцоход бэлэн байна” хэмээн мэдэгдэлд дурджээ.
Бейрут хотын боомтын агуулахад 8 дугаар сарын 4-нд хүчтэй дэлбэрэлт болсны улмаас 137 хүн амь үрэгдэж, 5 мянга орчим хүн шархдаж, хэдэн арван хүн ор сураггүй алга болсон байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.