Олон улсын шүүх Казахстаны Засгийн газрыг буруугүй гэж үзлээ

Олон улсын шүүх Казахстаны Засгийн газрыг буруугүй гэж үзлээ

Канадад төвтэй “Gold Pool” компани үндэслэлгүйгээр зөвшөөрөл цуцалж эдийн засгийн ноцтой хохирол учруулсан гэх үндэслэлээр Казахстаны Засгийн газрыг олон улсын шүүхэд өгч, нэг тэрбум ам.доллар нэхэмжилсэн ч хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

Олон улсын шүүх энэ хэргийг хоёр хоногийн хугацаанд хэлэлцэж ийнхүү хэрэгсэхгүй болгосон байна.

Казахстан улсын нутаг дэвсгэрт 1996 онд Канад улсад төвтэй "Gold Pool JV Ltd." компани тус улсын “Kazakhaltyn” компанитай хамтарч алтны уурхайн үйл ажиллагаа эхэлж байсан юм. Гэвч хоёр жилийн дараа Засгийн газраас уг гэрээг хүчингүй болгож цуцалсан байдаг.

Хэрэг явдлаас хойш бараг 20 жилийн дараа 2016 онд “Gold Pool” компани Казахстанын Засгийн газрыг олон улсад тогтоосон хэм хэмжээ, Олон улсын худалдааны хууль дүрмийг ноцтой зөрчсөн гэх үндэслэлээр арбитрын шүүхэд хандсан юм.

Канадын “Gold Pool” компани алдагдал хүлээсний нөхөн төлбөр болгож 917 сая ам.долларын нөхөн төлбөр авна гэж тооцоолж байсан ч Казахстаны тал гэрээг хууль ёсны дагуу цуцалсан гэх шийдвэр гаргасан аж.

Казахстаны талаас гэрээнд заагдсан үүргээ биелүүлээгүй, холбогдох хууль дүрэм зөрчсөн нь тодорхой болсон гэдгээ 5000 гаруй хуудас материал бүрдүүлэн баталсан байна.

Өнгөрсөн жил Казахстан улсын Засгийн газар Канадын өөр нэгэн компанийг байгаль орчинд ноцтой хохирол учруулсан хэргээр шүүхэд хандаж, 40 сая ам.доллар гаргуулж авсан удаатай.
Эх сурвалж: Mining.com

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

“TikTok” Европ дахь анхны дата төвөө Ирландад байгуулна 2020-08-06

Хилсээр ял сонссон эр 27 жилийн дараа суллагджээ 2020-08-06

Сонгуульд хөндлөнгөөс оролцож буй тухай мэдээлэлд 10 сая ам.долларын шан амлажээ 2020-08-06

АНУ 31 сая ам.доллар бүхий пуужингуудыг Литвад шилжүүлэн өгчээ 2020-08-06

Дэлбэрэлт болсон боомт болон Ливаны ирээдүй бүрхэг байна 2020-08-06

Олон улсын шүүх Казахстаны Засгийн газрыг буруугүй гэж үзлээ 2020-08-06

“Google” компани Хятадтай холбоотой 2.5 мянга гаруй сувгийг хаажээ 2020-08-06

БНХАУ-д хачигаар дамждаг вирусээр 60 гаруй хүн халдварлаж, 7 хүн нас барсан байна. 2020-08-06

Google-ийн жолоочгүй автомашины нууцыг хулгайлсан инженерт 18 сарын хорих ял оноожээ 2020-08-06

“Исаиа” хар салхины улмаас сая гаруй айл өрх, бизнесийн байгууллага цахилгаангүй болжээ 2020-08-06

Энэтхэгийн Гужарат мужид коронавирусээр өвчлөгсөд хэвтэн эмчлүүлж буй эмнэлэгт гал гарч найман өвчтөн амиа алджээ. 2020-08-06