Японоос 262 иргэнийг тусгай нислэгээр татан авлаа

Японоос 262 иргэнийг тусгай нислэгээр татан авлаа

Токио-Улаанбаатарын тусгай нислэг өчигдөр орой 21.29 цагт газардаж, 262 иргэн эх орондоо ирлээ. Энэ нь УОК-ын шийдвэрээр иргэдээ татан авч буй 52 дахь тусгай нислэг юм. 

Эдгээр иргэдийг учир шалтгаанаар нь ангилан үзвэл, бага насны хүүхэдтэй гэр бүл-35, жирэмсэн-13, өндөр настан-12, эрүүл мэндийн шалтгаантай-15, бусад буюу визний асуудалтай болон ар гэрийн гачигдалтай-93, санхүүгийн асуудалтай-59, оюутан -30 байгаа юм. Иргэдийг Альфа, Кентавр, Хабу зочид буудлуудад тусгаарлана. 

Улсын онцгой комиссын шийдвэрээр наймдугаар сард 14 удаагийн тусгай үүргийн нислэгээр гадаад улс орнуудаас иргэдээ татан авах ажиллагааг зохион байгуулахаар болж, нислэгийн хуваарийг УОК-ын Шуурхай штабаас гаргасан юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.