Тим Кукын хөрөнгө 1 тэрбум ам.доллар давжээ
“Apple” компанийн хувьцааны ханш өссөнтэй холбоотойгоор тус компанийн тэргүүн Тим Кукын хөрөнгө 1 тэрбум ам.доллар давлаа.
Хөрөнгийнх нь хэмжээ яг хэдий хэмжээнд хүрснийг “Bloomberg” агентлаг дурдаагүй хэдий ч Тим Кукын хөрөнгө нэг тэрбум ам.доллар давсныг онцолжээ. Өнгөрсөн долоо хоногт “Apple” компанийн хувьцааны ханш Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр 5 орчим хувиар өсжээ.
Коронавирусний цар тахал дэгдсэн хэдий ч энэ санхүүгийн жилийн гуравдугаар улиралд компанийн ашиг, орлого өссөн тухай “Apple” өнгөрсөн пүрэв гарагт мэдэгдсэн. Гурван сарын хугацаанд компани 59.7 тэрбум ам.долларын орлого олсон бол цэвэр ашиг нь 11.3 тэрбум ам.долларт хүрсэн байна. Эдгээр үзүүлэлт нь 2019 оны мөн үеийнхтэй харьцуулахад өссөн үзүүлэлтүүд байжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.