Австралийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
Монгол, Австрали улс “Батлан хамгаалах яамд хоорондын санамж бичиг”-ийг 2015 онд байгуулсан. Энэ нь хоёр орны батлан хамгаалах салбарын харилцааг богино хугацаанд эрчимтэй хөгжүүлэхэд ихээхэн түлхэц болж буйг Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Австрали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дэйв Воусэнийг хүлээн авч уулзах үеэр онцоллоо.
Элчин сайд Д.Воусэн Монгол, Австралийн батлан хамгаалах бодлого, хамтын ажиллагааны яриа хэлэлцээр, зөвлөлдөх уулзалтыг удаа дараа ахлан, хоёр талын харилцааг бэхжүүлэх үйлст анхааран, үнэтэй хувь нэмэр оруулж ирсэнд Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярт талархаж байгаагаа илэрхийлэв.
Уулзалтын үеэр хоёр тал, зэвсэгт хүчин, бие бүрэлдэхүүний гүйцэтгэх үүрэг зөвхөн батлан хамгаалахын салбараар хязгаарлагдахгүй, дэлхий нийтийг хамарсан цар тахал, байгалийн гамшиг, бүтээн байгуулалт зэрэг бүхий л салбарт голлох болсон гэдэгт санал нэгдэцгээв. Уулзалтын төгсгөлд Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр болон эрхэм Элчин сайд Дэйв Воусэн нар Монгол, Австралийн батлан хамгаалах харилцаа, хамтын ажиллагаа цаашид улам амжилттай хөгжинө гэдэгт итгэлтэй байгаагаа харилцан илэрхийлэв.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.