Венесуэлийн Харилцаа холбоо, мэдээллийн сайд коронавирусээр халдварласан тухайгаа “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгджээ.

Венесуэлийн Харилцаа холбоо, мэдээллийн сайд коронавирусээр халдварласан тухайгаа “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгджээ.

Венесуэлийн харилцаа холбоо, мэдээллийн сайд Хорхе Родригес коронавирусээр халдварласан тухайгаа “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгджээ.

“Миний коронавирусний шинжилгээний хариу эерэг гарсан. Одоогоор миний биеийн байдал сайн байгаа хэдий ч тусгаарлалтад хамрагдаж, эдгэрэхийн тулд шаардлагатай дэглэмийг сахина” гэж тэрбээр тэмдэглэлээ.

Өмнө нь Венесуэлийн Үндсэн хуулийн ассамблейн дарга Дьосдадо Кабельо, Эдийн засгийн асуудал эрхэлсэн дэд ерөнхийлөгч Тарека эль-Айссами нар коровирусний халдвар авсан тухай мэдээлсэн байна. 

Коронавирусний халдварын хамгийн анхны тохиолдлууд Венесуэлд 3 дугаар сарын 13-нд бүртгэгдэж, тэр өдрөө тус улсад онцгой байдал зарлажээ. Ерөнхийлөгч Николас Мадуро орон даяар хөл хорио тогтоох шийдвэр гаргаснаа 3 дугаар сарын 17-нд мэдэгдсэн байна

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.