Тарваган тахлын сэжигтэй 12 тохиолдол бүртгэгдэж, хоёр хүн нас барлаа
Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2020.08.13/ ээлжит мэдээллээ хийсэн.
Энэ үеэр ЗӨСҮТ-өөс Ховд, Говь-Алтай аймагт тарваган тахлаар өвчилж, амиа алдсан хоёр иргэний талаар мэдээлэл өгсөн юм. Тодруулбал, тус төвийн захирал Н.Цогбадрах "Энэ наймдугаар сард тарваган тахлын 12 сэжигтэй тохиолдол гарсан. Тэдний дөрөв нь батлагдсан. Ховд болон Говь-Алтай аймагт тус бүр нэг иргэн энэхүү өвчлөлөөр нас барсан нь бүртгэгдсэн" гэж ярилаа.
Тэгвэл ЗӨСҮТ-өөс тарваган тахлаас урьдчилан сэргийлэх чиглэлээр орон нутаг, хилийн боомтод сургалт зохион байгуулаад байгаа аж.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.