Беларусийн тал Оросын 32 иргэнийг хүлээлгэн өгөв
Беларусь улсад саатуулагдаад байсан Оросын 32 иргэн эх орондоо буцаж ирсэн тухай ОХУ-ын Ерөнхий Прокурорын газар мэдээллээ.
Баривчлагдсан хүмүүсийн нэг нь Орос ба Беларусийн давхар иргэншилтэй байсан тул Беларусьт үлдсэн ажээ.
Оросын иргэдийг эх оронд буцаах үйл явц олон улсын эрхзүйн хэм хэмжээ ба хоёр улсын хуулийн хүрээнд явагдсан гэдгийг Ерөнхий Прокурорын газар онцлон дурдсан байна.
Болсон үйл явдлыг сануулан дурдахад, 7 дугаар сарын 29-ний өдөр Беларусийн Улсыг аюулаас хамгаалах хорооны /КГБ/ ажилтнууд Оросын 33 иргэнийг Минск хотын орчимд баривчлан саатуулсан билээ. Оросын иргэд “Вагнер” гэдэг хувийн цэргийн компанийн ажилтнууд байсан бөгөөд Беларусьт олныг хамарсан эмх замбараагүй байдал дэгдээхээр ирээд байсан гэж Беларусийн КГБ мэдэгдсэн байна.
Албан ёсны мэдээллээр бол, Оросын иргэд нь хувийн хамгаалалтын компанийн ажилтнууд байсан бөгөөд гуравдагч улс руу нисэхийнхээ өмнө Беларусьт түр саатаад байжээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч хэвлэлийн нарийн бичгийн дарга Д.Пескоов мэдэгдэхдээ “саатуулагдсан хүмүүс хууль зөрчсөн үйлдэл хийгээгүй ба Орос улсын зүгээс Беларусийн дотоод хэрэгт оролцож байгаагүй, одоо ч оролцоогүй” гэсэн байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.