Коронавирусний улмаас нас барсан хүний тоо 722 хүрчээ
БЭЭЖИН. /Xinhua/. Хятад улсад шинэ төрлийн коронавирусээр үүсгэгддэг уушгины хатгалгааны улмаас нас барсан хүний тоо баасан гарагийн оройны байдлаар 722 хүрчээ.
Үндэсний Эрүүл мэндийн комиссын мэдээлснээр, баасан гарагт коронавирусний халдварын 3399 шинэ тохиолдол бүртгэгдэж, 86 хүн нас баржээ. Ингэснээр Хятадад уушгины хатгалгаа туссан хүний тоо 34546 хүрсэн байна.
Баасан гарагт нас барсан хүмүүсийн 81 нь Хубэй мужид, 2 нь Хэйлунжянд бүртгэгдсэн бол Бээжин, Хэнань, Ганьсуд тус тус 1 хүн нас баржээ. Мөн тухайн өдөрт 510 хүн эдгэрснээр эмнэлгээс гарсан нийт хүний тоо 2050 хүрчээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.