Өнөөдөр 5 хүн эдгэрлээ

Өнөөдөр 5 хүн эдгэрлээ

2020 оны наймдугаар сарын 22-ны өдрийн байдлаар Монгол Улсад коронавирусний халдварын тохиолдол нэмэгдээгүй. Наймдугаар сарын 21-ний өдөр гурван лабораторид нийт 546 хүний сорьцод шинжилгээ хийхэд "COVID-19" халдвар илрээгүй байна.

Өнөөдөр таван хүн эдгэрч, сувиллын ажиглалтад шилжиж байгааг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэллээ. Одоо ХӨСҮТ-д 10 хүн эмчлүүлж байгаагийн наймынх нь биеийн байдал хөнгөн, хоёр хүн хүндэвтэр байна гэлээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.