Сөүл –Улаанбаатарын тусгай нислэгээр ирсэн иргэний давтан шинжилгээнээс халдвар  илэрлээ.

Сөүл –Улаанбаатарын тусгай нислэгээр ирсэн иргэний давтан шинжилгээнээс халдвар  илэрлээ.

ХӨСҮТ, ЗӨСҮТ, Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторид өчигдөр нийт 553 хүнд шинжилгээ хийхэд нэг хүнд коронавирус илэрчээ. Энэ тухай ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өнөөдрийн ээлжит хэвлэлийн хурлын үеэр мэдээллээ.

Тухайн тохиолдол нь, энэ сарын 22-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай онгоцоор ирсэн 35 настай эрэгтэй бөгөөд давтан шинжилгээгээр коронавирусний халдвартай гарчээ.

Дээрх шинжилгээнд  энэ сарын 7-нд Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай онгоцоор ирсэн 273 хүн /давтан/, Алтанбулаг боомтоор ирсэн ачаа тээврийн 19 жолооч, Дорноговь аймагт тусгаарлагдсан 77 хүн, Завхан аймагт тусгаарлагдсан 9 хүн, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 8 хүн /давтан/, Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан 1 хүн, Сувиллын газруудад тусгаарлагдсан 11 хүн /давтан/, тусгаарлан ажиглах байруудад байгаа 143 хүн, тэдгээрт ажиллаж буй 8 эмч, ажилтан, ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тасаг, Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлгээс тандалт судалгааны зорилгоор цуглуулсан 3 сорьц шинжилгээний хариу багтжээ.

Түүнчлэн ХӨСҮТ-д эмчлүүлж байсан 32, 24 настай хоёр эрэгтэй эдгэрч, өнөөдөр дараагийн тусгаарлалтад шилжиж байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Нийтийн эзэмшлийн зам талбайг зөвшөөрөлгүй ухаж байсныг зогсоолоо 2020-08-27

Голын урсгал өөрчлөн олборлолт хийсэн ААН-ийн үйл ажиллагааг зогсоолоо 2020-08-27

Шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг буцаав 2020-08-27

“Насны хишиг”-ийн тэтгэмжийг дансандаа авах боломжтой 2020-08-27

Сургалтад хамрагдсан алба хаагчид батламжаа гардлаа 2020-08-27

Сөүл –Улаанбаатарын тусгай нислэгээр ирсэн иргэний давтан шинжилгээнээс халдвар  илэрлээ. 2020-08-27

ЭМЯ: Сөүлд найман монгол иргэн коронавирусний халдвараар өвчилсөн 2020-08-27

Э.Бат-Үүл эрүүл мэндийн шалтгаанаар хуралдаа ирээгүй тул хурлыг хойшлууллаа 2020-08-27

Долоон жилийн өмнө сураггүй болсон эмэгтэйг хөнөөсөн этгээдийг цагдан хорилоо 2020-08-27

Үндсэн хуулийн ЦЭЦ ирэх долоо хоногт хуралдана 2020-08-27

Францад халдварын хоёр дахь давлагаа 11 дүгээр сард дэгдэж магадгүй 2020-08-27