Үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна
Наймдугаар сарын 27-ны өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Бэлтэс, Үүр, Хэнтий нурууны баруун хажуугийн Туул, Сөгнөгөр, Шарын гол, зүүн хажуугийн Хурх, Улз, Хэрлэн болон Увс нуурын савын Хангилцаг, Баруунтуруун зэрэг голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-15 см нэмэгдэж, олон жилийн дундаж түвшинг 5-20 см, Бэлтэс, Онон, Хэрлэн, Баруунтуруун, Чигж, Хархираа, Ховд гол Мянгад сум орчимд үерийн түвшинг 5-35 см даван тус тус үерлэж байна.
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаартүр зуурын усархаг бороо орох тул тухайн хугацаанд орсон хур борооны эрчимшил хэмжээнээс хамааран гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэж, үерлэх магадлал өндөр тул дээр дурьдсан голууд болон гол мөрний сав дагуу суурьшиж, нутагшиж буй ард иргэд, аж ахуйн нэгж, аялаж, зугаалж яваа хүмүүсийг үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна.
Ус, цаг уур, орчны судалгаа мэдээлэлийн хүрээлэнгийн
Гадаргын усны судалгааны хэлтэс
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.