А.Амбасэлмаа: ХӨСҮТ-д зургаан хүн эмчлүүлж байна

А.Амбасэлмаа: ХӨСҮТ-д зургаан хүн эмчлүүлж байна

Эрүүл мэндийн яам "COVID-19" халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ. ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Наймдугаар сарын 29-нд нийт 559 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Түүнчлэн дөрвөн хүн эдгэрч, дараагийн шатны ажиглалтад шилжсэн" гэж мэдээлэв. 

Монгол Улсад зөөвөрлөгдөн ирж, батлагдсан коронавирусний халдварын 301 тохиолдол бүртгэгдсэн. Тэднээс 295 хүн эдгэрээд байгаа юм. ХӨСҮТ-д одоо зургаан хүн эмчлүүлж байна. Тэдний биеийн байдал хөнгөн байна гэж мэдээллээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.