Монгол Улс Бразилаас 300 мянган тун томуугийн вакцин авлаа

Монгол Улс Бразилаас 300 мянган тун томуугийн вакцин авлаа

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын санаачилгаар Монгол Улс Бразилаас 300 мянган хүн тун томуугийн вакцин хүлээн авлаа.

Тус улс Монголоос гадна Филиппин улсад 250 мянган тун вакцин нийлүүлжээ.

Монголд нийлүүлсэн томуугийн вакциныг Бразилын Сан Паулу хотын Бутантан хүрээлэнд гарган авсан байна.

Бутантан хүрээлэн нь Латин Америкийн томоохон нийлүүлэгч бөгөөд Бразилын Эрүүл мэндийн яамны мэдээллээр 80 сая тун вакциныг тивдээ нийлүүлжээ.


Эх сурвалж: Xinhua

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.