НҮБ-ын ХХААБ-ын Ази, Номхон далайн бүсийн хурал эхэллээ

НҮБ-ын ХХААБ-ын Ази, Номхон далайн бүсийн хурал эхэллээ

НҮБ-ын ХХААБ-ын Ази, Номхон далайн бүсийн 35 дахь удаагийн цахим хурал өнөөдөр эхэллээ. Хуралдаанд ХХААХҮЯ-ны холбогдох газрын удирдлага, мэргэжилтнүүд оролцож байна. Энэхүү хуралдааны үеэр Ковид-19 вирусын Ази Номхон далайн хоол хүнс, хөдөө аж ахуйд үзүүлж буй нөлөөлөл, НҮБ-ын ХХААБ-аас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар танилцуулсан юм.

Түүнчлэн бүс нутгийн хэмжээнд хүнс, хөдөө аж ахуйн байдлын төлөв байдал болон усны менежментыг хэрхэн оновчтой хэрэгжүүлэх чиглэлд талууд санал солилцож байна. Ази, Номхон далайн бүсийн 35 дахь удаагийн хуралдаан есдүгээр сарын 1-4-ний өдөр хүртэл үргэлжилнэ. 

Эх сурвалж: ХХААХҮЯ

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.