СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Майсак (Maysak) далайн шуурга ойртож байна
СЭРЭМЖЛҮҮЛЭГ
Майсак (Maysak) далайн шуурга 370 км тойрог үүсгэн, 30-50 метр секундийн хурдтайгаар Чежү, Өмнөд, Умард Кёнсан болон Гангвон мужийг дайран умрыг чиглэж буйг БНСУ-ын Ус цаг уурын албан(УЦУА)-аас мэдээлэв.
УЦУА энэ жилийн 9 дэх удаагийн далайн шуурга нь өнгөрсөн долоо хоногт Солонгосын хойгийн баруун эргийн дагуу өнгөрсөн "Бави" далайн шуурганаас хүчтэй, 2003 онд тус улсад бүртгэгдсэн их хэмжээний хохирол учруулсан "Маеми" далайн шуургатай ижил төстэй байж болзошгүйг иргэддээ сануулж, сэрэмжтэй байхыг зөвлөв.
Иймд БНСУ-ын дээр дурдсан муж, нутагт түр хугацаагаар оршин суугаа Монгол иргэд энэ өдрүүдэд байгалийн гэнэтийн аюул осолд өртөхөөс урьдчилан сэргийлж, далайн эрэг, уулаар аялахгүй, зайлшгүй шаардлагагүй бол гадуур зорчихгүй байхыг АНХААРНА УУ.
МОНГОЛ УЛСААС БНСУ-ЫН ПУСАН ХОТОД СУУГАА
КОНСУЛЫН ГАЗАР
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.