Беларусьт эсэргүүцлийн хөдөлгөөнд оролцсон 450 гаруй хүнийг эрүүдэн шүүсэн хэрэг бүртгэгдсэн гэж НҮБ мэдээлжээ.
Беларусьт эсэргүүцлийн хөдөлгөөнд оролцсон 450 гаруй хүнийг эрүүдэн шүүсэн хэрэг бүртгэгдсэн гэж НҮБ мэдээлжээ.
Дор хаяж зургаан хүний байршил болон эрүүл мэндийн байдал нь тодорхойгүй байгаа аж. НҮБ-ын мэдээлснээр, эмэгтэйчүүд болон хүүхдүүдийн эсрэг хүчирхийлэл, тэр дундаа бэлгийн хүчирхийлэл үйлдсэн тохиолдлууд бүртгэгджээ. Үүнтэй холбогдуулан НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газар буруутай этгээдүүдэд хариуцлага тооцож, хохирогчдод болон тэдний гэр бүлд нөхөн төлбөр олгохыг уриалсан байна.
Беларусьт ерөнхийлөгчийн сонгууль болсноос хойш буюу наймдугаар сарын 9-нөөс эхлэн эсэргүүцлийн жагсаал, ажил хаялт үргэлжилсээр байна. Санал хураалтын дүнгээр, өнөөгийн төрийн тэргүүн Александр Лукашенко 80.1 хувийн санал авсан бол түүний өрсөлдөгч Светлана Тихановская 10.1 хувийн дэмжлэг авчээ. Тихановская санал хураалтын дүнг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд 50-иас дээш хувийн санал авсан гэж үзэж байна. Тус улс даяар өрнөж буй эсэргүүцлийн жагсаалын үеэр хууль хүчнийхэн нулимс асгаруулагч хий, даралттай усаар шүршигч, резинэн сум ашиглажээ. Сүүлийн үед жагсагчдыг тараах арга хэмжээ авахаа больсон байна.
Албан ёсны мэдээллээр, эсэргүүцлийн хөдөлгөөний эхний өдрүүдэд нийт долоон мянга гаруй хүнийг баривчилсан ба жагсаалын үеэр олон зуун жагсагч, 120 гаруй цагдаагийн алба хаагч бэртэж, гурван жагсагч амиа алджээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.