Монгол Улсын заан Д.Долгорсүрэнгийн ач хүү дээд зиндаанд барилдана

Монгол Улсын заан Д.Долгорсүрэнгийн ач хүү дээд зиндаанд барилдана

Японы мэргэжлийн сүмо бөхийн есдүгээр сарын тэмцээний банцүкэг өчигдөр зарлав. Тус башё энэ сарын 13-нд эхлэх бөгөөд үүнд Монголын 20 хүчтэн барилдахаар болжээ.

Тодруулбал, дээд зиндаанд зүүн, баруун жигүүрийн хоёр аваргаараа (Хакүхо М.Даваажаргал, Какүрюү М.Ананд) манлайлуулсан долоон бөх барилдана.

Монголын бусад бөхчүүдээс долоодугаар сарын башёд гайхалтайгаар түрүүлж Эзэн хааны цом өргөсөн Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ маэгаширагийн зүүний 1, Тамаваши Б.Мөнх-Оргил барууны 2, Кирибаяма Б.Лхагвасүрэн зүүний 5, Хошёрюү С.Бямбасүрэн барууны 16, Ичиножо A.Ичинноров зүүний 17-д тус тус эрэмбэлэгджээ. 26 настай Дайэшо анх удаа сэкивакэ цолд хүрч байгаа бол 29-тэй Эндо комүсүби дээр эргэн ирлээ. Мэйсэй, Тобизарү, Кёкүтайсэй, Хошёрюү, Ичиножо нар дээд зиндаанд дэвшсэнээс 28 настай Тобизарү, 21 настай Хошёрюү С.Бямбасүрэн (Их аварга Асашёорюү Д.Дагвадоржийн том ах Д.Сугаррагчаагийн хүү) нар анх удаа дээд зиндаанд барилдахаар боллоо.  

Харин Чиёмарү, Котоюүки, Котоновака, Нишикиги, Икиой нар жюүрёод унажээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.