"Вектор" төвийн вакцинаар тариулсан бүх хүнд эсрэг биет үүсжээ

"Вектор" төвийн вакцинаар тариулсан бүх хүнд эсрэг биет үүсжээ

Вирус судлал, биотехнологийн "Вектор" шинжлэх ухааны төвийн коронавирусний вакцины эмнэлзүйн туршилтын нэгдүгээр шатанд оролцсон бүх сайн дурынханд коронавирусний эсрэг биет үүсжээ. Энэ тухай Оросын Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах байгууллага мэдэгдсэн байна.

"Туршилтанд оролцсон сайн дурын 9 хүнд эсрэг биет үүссэн" хэмээн мэдэгдэлд дурджээ.

Вакцины эмнэлзүйн туршилтын хоёрдугаар үе шатанд сайн дурын 86 хүн оролцох тухай Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах байгууллага өмнө нь мэдэгдсэн байна. “Вектор” төв вакцины эмнэлзүйн туршилт явуулах зөвшөөрлийг Эрүүл мэндийн яамнаас 7 дугаар сарын 24-нд авчээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.