А.Навальныйтай холбоотой асуудлаар А.Меркельд улам их шахалт үзүүлэх болов

А.Навальныйтай холбоотой асуудлаар А.Меркельд улам их шахалт үзүүлэх болов

А.Навальныйгийн нөхцөл байдалтай холбоотойгоор “Умардын урсгал-2” төслийн хэрэгжилтийг эсэргүүцэгчид Германы канцлер Ангела Меркельд үзүүлэх шахалтаа улам нэмэгдүүлэх болжээ.

Үүнтэй холбоотойгоор А.Меркель улс төр, бизнес хоёрыг ялгаж салгаж ойлгох шаардлагатайг дурдаж, “Умардын урсгал-2”-г дуустал нь барих ёстой гэжээ. А.Навальныйг “Новичок” бүлгийн бодисоор хордуулсан тухай ХБНГУ-ын засгийн газар мэдэгдсэн энэ үед Германы канцлерт хүчтэй шахалт үзүүлж байгааг “The New York Times” сонин онцлон тэмдэглэжээ.

Германы гадаад бодлогын нийгэмлэгийн захирал Даниэл Шварцер мэдэгдэхдээ, “Умардын урсгал-2”-ыг барих ажлыг зогсоох тухай АНУ-ын шаардлагад А.Меркель бууж өгөөгүй гэжээ. “Гэсэн ч А.Навальныйтай холбоотой нөхцөл байдал А.Меркелийн хувьд Вашингтоны байр суурийг хүлээн зөвшөөрөх бас нэгэн шалтгаан болов. Тийнхүү “Умардын урсгал-2”-г тойрсон маргаан дахин анхаарлын төвд орлоо” гэж Д.Шварцер мөн хэлсэн байна.  

А.Меркелийг А.Навальныйд тохиолдсон хэрэгт холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар Химийн зэвсгийг хориглох байгууллагад хандана гэж Европын шинэчлэлийн судалгааны төвийн гадаад бодлогын хэлтсийн захирал Ян Бонд үзэж байна.  

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.