Сиатл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн дөрвөн хүнд коронавирус илэрчээ

Сиатл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн дөрвөн хүнд коронавирус илэрчээ

ХӨСҮТ, ЗӨСҮТ, Дархан-Уул аймгийн вирус судлалын лабораторид өчигдөр нийт 537 хүний сорьцод шинжилгээ хийхэд дөрвөн хүнд коронавирус илэрснийг ХӨСҮТ-ээс  мэдээлэв.

Тус төвийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаагийн мэдээлснээр, Сиатл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр 9 дүгээр сарын 2-нд ирсэн 83, 63, 84, 57 настай эмэгтэй нарын шинжилгээний хариу эерэг гарчээ.

Ингэснээр манай улсад коронавирусний батлагдсан 310 тохиолдол бүртгэгдсэнээс 296 хүн эдгэрчээ. Үүнээс сувиллын ажиглалтад 16, гэрийн ажиглалтад 25 хүн байгаа бол 255 хүний ажиглалт тандалтын хугацаа дуусжээ.

ХӨСҮТ-д одоогоор коронавирусний халдвартай 14 хүн эмчүүлж байгаагаас 13 хүний биеийн байдал хөнгөн, нэг нь хүндэвтэр байна. Тус төвд ажиглалт, тусгаарлалтад 31 хүн байна.

Өчигдрийн шинжилгээнд 2020 оны 9 дүгээр сарын 2-нд Сиатл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн 250 хүн /давтан/, 8 дугаар сарын 2-нд Хонконг-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн 159 хүн /давтан/, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 5, сувилалд тусгаарлагдсан 3, ажиглах байранд тусгаарлагдсан 29, тандалтын зорилгоор цуглуулсан 5 сорьц, Дорнод аймагт тусгаарлагдсан 47, Өмнөговь аймагт тусгаарлагдсан 2, Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн 33 жолоочийн шинжилгээний хариу багтжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Хэлмэгдэгчийн охинд 40,0 сая төгрөгийн нөхөх олговор олголоо 2020-09-04

Б.Мөнхбаатар: Барилгын салбар үүсэж, хөгжсөний түүхт 94 жилийн ойн баярын мэнд хүргэе 2020-09-04

Сайн дурын бүлгийн гишүүдийг сургагч багшаар бэлтгэлээ 2020-09-04

Эрсдэлд суурилсан хяналтын тогтолцоог сайжруулах хүрээнд хамтарч ажиллахаа онцоллоо 2020-09-04

О.Пүрэвбаатар шигшээ багийн зөвлөх дасгалжуулагчаар томилогдлоо 2020-09-04

Сиатл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн дөрвөн хүнд коронавирус илэрчээ 2020-09-04

10 настай Н.Содбилэг номныхоо орлогоос 500 000 төгрөг хандивлалаа 2020-09-04

Дэлхийн хамгийн шилдэг 12 багт Монголын сагсанбөмбөгчид багтлаа 2020-09-04

Тусгаарлах байранд 411 ажилтан, алба хаагч ажиллаж байна 2020-09-04

НҮБ-аас Монгол Улсад өгсөн зөвлөмжүүдийг хүн бүр мэдэх шаардлагатай гэв 2020-09-04

Энэ онд багтаагаад 3-5 эмнэлэгт гэмтлийн яаралтай тусламж үйлчилгээг үзүүлж, хүртээмжийг нэмэгдүүлнэ 2020-09-04