Ebarimt-ын дансаа холбож, “Эрдэнэс-Тавантолгой”-н ногдол ашгаа авах боломжтой
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцааны ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдийн дансанд шилжүүлж эхэлсэн талаар мэдээлсэн билээ.
Үнэт цаасны данс нь баталгаажсан иргэдийн дансанд энэ сарын 28-ны өдрөөс ногдол ашгийг нь шилжүүлж эхэлсэн ба баталгаажсан данс гэдэг нь брокерын компанид нээлгэсэн дансыг хэлж байгаа юм.
Монгол Улсын 2 сая 512 мянган иргэн "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хувьцаа эзэмшиж байгаагаас 1.6 сая нь хувьцааны дансаа нээлгэжээ. Банкин дахь дансаа хувьцааны данстайгаа холбоогүй иргэдийн ногдол ашгийг хоёрдугаар ээлжинд олгох юм байна.
“Эрдэнэс-Тавантолгой” компани нэгж хувьцаандаа 90 төгрөгийн ногдол ашиг өгч байгаа бөгөөд 10 хувийн татвар суутгагдаж, 81 төгрөгөөр бодогдон, иргэдийн дансанд өчигдрөөс шилжүүлж эхэлсэн.
“Эрдэнэт Тавантолгой” ХК нэг ширхэг хувьцаанд 81 төгрөгийн ногдол ашиг өгч буй.
Хэрэв та хувьцааны дансгүй бол Ebarimt системд бүртгэлтэй дансны дугаараа холбож, “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ногдол ашгаа авах боломжтойг сануулъя.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.