Ван И ШХАБ-ын уулзалтад оролцож, дөрвөн оронд айлчилна

Ван И ШХАБ-ын уулзалтад оролцож, дөрвөн оронд айлчилна

БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И ОХУ-д болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын /ШХАБ/ Гадаад хэргийн сайдын нарын зөвлөлийн уулзалтад оролцож, ОХУ, Казахстан, Киргиз, Монгол Улсад есдүгээр сарын 10-16-нд айлчилна гэж БНХАУ-ын Гадаад хэргийн яам лхагва гарагт мэдээлэв.

Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянийн мэдээлснээр, Ван И ШХАБ-ын гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нартай “COVID-19” цар тахал дэгдээд буй энэ үед хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар хийгээд олон улсад болон бүс нутагт тулгамдаж буй асуудлуудын талаар санал бодлоо солилцох ажээ.

Мөн Ван И Гадаад хэргийн сайд нартай хоёр талын уулзалт хийх бөгөөд Хятад, Орос, Энэтхэгийн Гадаад хэргийн сайд нар үдийн зоог барина гэж Жао Лижянь мэдээлсэн байна.

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд ОХУ-д айлчлах үеэрээ тус улсын Гадаад хэргийн сайдтай хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа болон олон улсын, бүс нутгийн асуудлуудаар санал бодлоо солилцох ажээ.

Мөн Ван И Казахстан, Киргиз, Монголын удирдагчидтай уулзаж, тэдгээр орны Гадаад хэргийн сайд нартай уламжлалт найрсаг харилцааг өргөжүүлэх, цар тахалтай тэмцэх хамтын ажиллагааг бэхжүүлэх, олон салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, “Бүс ба Зам” санаачилгыг өндөр түвшинд хамтран хөгжүүлэх, олон улсын асуудлуудыг зохицуулах чиглэлд хамтын ажиллагаагаа бэхжүүлэх талаар хэлэлцэнэ гэж Жао Лижянь мэдээлжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.