Мөстлөгийн үед хамаарах баавгайн бүрэн бүтэн сэг олджээ

Мөстлөгийн үед хамаарах баавгайн бүрэн бүтэн сэг олджээ

ОХУ-ын зүүн хойд бүс дэх Большой Ляховскийн арал дээр Мөстлөгийн үед хамаарах баавгайн бүрэн бүтэн сэг олджээ. Энэхүү маш ховор олдворыг нутгийн цаатан олсон байна.

Шүд, хоншоор, дотор эрхтэн нь хүртэл маш сайн хадгалагдсан эл амьтан 22-39.5 мянган жилийн өмнө амьдарч байжээ. Олдворыг Якутск хотын Зүүн хойд холбооны их сургуульд судлах аж.

Тус сургуулийн палеонтологич Елена Григориевагийн хэлснээр, зөөлөн эд бүхий энэ олдвор дэлхий дээр илрүүлээд буй цорын ганц энэ төрлийн олдвор бөгөөд шинжлэх ухааны хувьд маш чухал нээлт юм. Эртний энэ баавгай нь өдгөө Еврази, Хойд Америкт амьдардаг хүрэн баавгайн эртний төрөл гэж эрдэмтэд таамаглаж байна.
Сүүлийн жилүүдэд мөнх цэвдэг хайлахын хирээр Сибириэс арслан заан, унага, агуйн арслангийн гүег зэрэг амьтад олдсон байна. Өнгөрсөн онд гэхэд 18 мянган жилийн настай шүд, арьс нь маш сайн хадгалагдан үлдсэн нохойн гөлөг Сибирийн мөнхийн цэвдгээс олдож байжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.