Ч.Сайханбилэгийг Монголын хилээр орж ирвэл ШУУД ХОРИХ шийдвэр гарчээ

Ч.Сайханбилэгийг Монголын хилээр орж ирвэл ШУУД ХОРИХ шийдвэр гарчээ

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга асан З.Энхболдод сошиал хуудсаараа дамжуулан хариу өгснийг өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл АТГ-аас өгч буй мэдээллээр шүүхээс Ч.Сайханбилэгийг Монгол Улсын хилээр орж ирэнгүүт цагдан хорих шийдвэр гаргасан юм байна.

Ч.Сайханбилэг Монгол Улсын хууль хяналтын байгууллагууд улс төрийн зорилгоор өөрийг нь мөрдөн мөшгөж байна гэсэн гомдол гаргасан учраас Интерпол түүнийг эрэн сурвалжилж байгаа тухай зарыг албан ёсоор гаргахаа түдгэлзүүлсэн байгаа аж.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.